Sharga azraga 1

Өнөө үед энэ цагт ид хурдалж байгаа цуут хурдан хүлэг бол Монгол түмний төрт ёсны их баяр цэнгэл Үндэсний их баяр наадамдаа 6 түрүүлж 2 айрагдаад байгаа Өвөрхангай аймгийн Хайрхан Дулаан сумын уугуул МУТМУяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны уяж хурдлуулдаг Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Мон Уран ХХК ны захирал Б.Наранхүүгийн алдарт шарга азарга билээ. Шарга азарга нь Морин тойруулгын Тогоруу халтар азарганы үр халтар азарганы төл бөгөөд эх нь Хэнтий аймгийн Галшар сумын харъяат зулзага хэмээх Доржийн адууны гаралтай цагаан гүү байсан гэдэг. Шарга азарга нь анх 2000 онд шүдлэн насандаа улсын наадам, Архангай аймагт болсон Тамирын хурд наадамд дараалан түрүүлж, Хэнтий аймагт болсон Өвгөн ноёны нэрэмжит наадамд айргийн гуравт хурдалжээ. Хязааландаа улсын наадамд айргийн дөрөвт давхиж, Төв аймгийн Баяндэлгэр суманд болсон Шу